БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ирэх долоо хоногт АНУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалд тус улсын томоохон компаниудын төлөөлөл хамт явах магадлалтай талаар энэ асуудлыг сайн мэдэх хоёр эх сурвалж мэдээлжээ.
Эдгээр төлөөлөгчдийн дунд цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD, ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэлийн аварга Xiaomi болон Innolight зэрэг салбартаа тэргүүлэгч компаниудын удирдлагууд багтаж болзошгүй байгаа аж.
Энэхүү айлчлалын бүрэлдэхүүн нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн тавдугаар сард Бээжинд айлчлахдаа гүйцэтгэх захирлуудыг (CEO) авч явсантай ижил жишиг болж байгаа бөгөөд энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд байгуулагдах боломжийг нэмэгдүүлж магадгүй гэж үзэж байна.