Америкийн алдартай хөгжмийн продюсер, реппер Шон «Дидди» Комбс Нью-Жерси мужид байрлах холбооны шоронд хоригдож байх хугацаандаа хэрэгт холбогджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, тэрээр шорон дотор өөр нэгэн хоригдолтой зодоон хийсэн байна.
Энэхүү хэрэг явдлын дараа холбогдох албаныхан шийдвэр гаргаж, Шон Комбсыг ганцаарчлан хорих өрөөнд шилжүүлэн байрлуулжээ. Одоогоор зодоонтой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон бусад нөхцөл байдал тодорхойгүй байна.