Кантри хөгжмийн алдарт дуучин Шэнайя Твейн саяхан “The Tonight Show Starring Jimmy Fallon” нэвтрүүлэгт оролцлоо. Тэрээр тус шоуны тайзнаа өөрийн шинэ сингл болох “Dirty Rosie” дууг амьд хөгжимтэйгөөр дуулж, үзэгчдийг байлдан дагуулсан байна.

Дуучин бүсгүй нэвтрүүлгийн үеэр зөвхөн дууныхаа тухай яриад зогссонгүй, уран бүтээлийн карьерынхаа сонирхолтой мөчүүдээс хуваалцжээ. Тухайлбал, тэрээр поп од Харри Стайлс-ын тоглолтын өмнө тайзыг нь халааж, дуулж байсан туршлагаасаа дурссан байна.

Мөн ярилцлагын үеэр тэрээр алдарт дуучин Тейлор Свифт-ийн хуриманд оролцоогүй шалтгаанаа тайлбарлажээ. Тэрээр хуримын ёслолд очиж чадаагүйдээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна.