Рок хөгжмийн ертөнцийн домогт төлөөлөгч, дуучин Оззи Осборны гэргий Шэрон Осборн тэдний хуримын ойн өдрийг тохиолдуулан олон нийтийн сүлжээнд сэтгэл хөдөлгөм мэндчилгээ дэвшүүлжээ.
Энэхүү өдөр нь тэдний хувьд 46 дахь жилийн ой нь тохиож байгаа юм. Гэвч энэ удаагийн ойн баяр нь Шэрон Осборны хувьд хайртай хань болох талийгаач Оззи Осборнгүйгээр тэмдэглэж буй анхны тохиолдол болж байна.
Шэрон Осборн өөрийн илгээлтдээ "Өнөөдөр бидний хуримын 46 жилийн ой болох байлаа" хэмээн бичээд, талийгаач рок оддоо зориулан "Чи үүрд миний зүрх сэтгэлд орших болно" хэмээн хайраа илэрхийлжээ.