АНУ-ын Нью-Мексико мужийн шүүхээс технологийн томоохон компани болох “Meta Platforms”-д хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хэргээр 25 тэрбум ам.долларын торгууль төлөх шийдвэр гаргалаа.
Энэхүү шийдвэр нь алдарт “Cambridge Analytica”-ийн дуулианаас үүдэлтэй бөгөөд тус мужийн шүүгч Фрэнсис Мэтью (Francis Mathew)-ийн гаргасан уг шийтгэл нь АНУ-ын хууль эрх зүйн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй шийдвэрүүдийн нэг болж байна.
Санта-Фе хотын тангарагтны шүүх “Meta” компани болон түүний удирдлагуудын гаргасан худал хуурмаг мэдэгдлүүдийг үндэслэн тус компанийг мужийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг 43 сая гаруй удаа зөрчсөн гэж үзсэний дараа дээрх түүхэн шийдвэр гарчээ.