Холливудын нэрт жүжигчин Эван Рэйчел Вуд 1998 онд бүтээгдсэн 'Practical Magic' киноны үргэлжлэл болох хоёрдугаар ангид эргэн ирэх урилга аваагүйдээ сэтгэл дундуур байгаагаа хуваалцлаа.

Тэрээр анхны кинонд Сандра Буллокийн бүтээсэн дүрийн ууган охины дүрд тоглож байсан билээ. Тухайн үед үзэгчдийн таашаалд ихэд нийцэж байсан уг бүтээлийн үргэлжлэлд өөрийн дүрээ дахин бүтээх боломж олдоогүйд жүжигчин бүсгүй харамсаж буйгаа 'Rolling Stone' сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Эван Рэйчел Вуд нь тус кинонд тоглохыг хүсэж байсан ч төслийн багийнхан түүнийг эргэн ирэхэд уриагүй аж. Тэрээр 1998 оны киноны гол дүр болох Сандра Буллоктой хамт дэлгэцнээ гарч байсан нь олон үзэгчдийн дурсамжид үлджээ.