Оскарын шагналд нэр дэвшиж байсан, «The Truman Show», «Apollo 13» зэрэг алдартай кинонуудаар нь үзэгчдийн сайн мэдэх жүжигчин Эд Харрис шинээр гарсан «Dutton Ranch» цувралд тоглохдоо өөрийг нь төөрөгдүүлсэн гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Тэрээр тус цувралд малын эмч Эверет Маккиннигийн дүрийг бүтээсэн бөгөөд зураг авалтын дундуур өөрийн төлөөлөгчид рүү залгаж, цувралаас гарах хүсэлтээ илэрхийлж байжээ. Эд Харрис гэрээ байгуулахаасаа өмнө өөрийг нь цувралын дөрвөн гол дүрийн нэг гэж ойлгуулсан хэмээн мэдэгдсэн байна. Гэвч бодит байдал дээр түүний дүр тийм ч ач холбогдолгүй байсанд тэрээр маш их бухимджээ.
Жүжигчин эр өөрийн сэтгэгдлээ хуваалцахдаа: «Би өөрийгөө ашиглагдаагүй, ач холбогдолгүй мэт мэдэрч байсан. Зураг авалтын үеэр нэгэн хэсгийг хассанд би бүр уурласан» гэв. Тухайн хэсэгт түүний дуулах ёстой байсан дууг хассан нь түүнийг цувралаас явах тухай бодоход хүргэсэн гол шалтгаануудын нэг болжээ.
Хэдийгээр зураг авалтын үеэр ийм асуудал үүссэн ч, цувралын хоёрдугаар улиралд түүний дүр илүү ач холбогдолтой байх болно гэсэн амлалтыг авснаа дурдсан байна. Тэрээр «Dutton Ranch» цувралыг ерөнхийдөө сайн бүтээл болсон гэж үзэж байгаа бөгөөд одоогийн байдлаар тус цуврал нь Paramount+ стриминг үйлчилгээний хамгийн том нээлтүүдийн нэг болоод байгаа юм.