Дэлхийн поп хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөгч, дуучин Эд Ширан хөгжмийн салбарын шинэ хамтын ажиллагаанд бэлтгэж байна. Billboard-ын мэдээлснээр, тэрээр Interscope Records дуу бичлэгийн компанитай гэрээ байгуулахаар болжээ.

Энэхүү шийдвэр нь түүнийг олон жилийн турш хамтран ажилласан Warner Music Group-тэй байгуулсан гэрээгээ цуцалснаас хойш гарч буй томоохон өөрчлөлт юм. Эд Ширан өөрийн удаан хугацааны гэрээгээ дуусгавар болгосон тухайгаа тавдугаар сард албан ёсоор мэдэгдэж байсан билээ.

Интерскоп Рекордс нь дэлхийн хөгжмийн зах зээлд өөрийн байр суурьтай томоохон студи бөгөөд Эд Шираны цаашдын уран бүтээлийн үйл ажиллагаа хэрхэн өрнөхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.