Дэлхийн поп хөгжмийн ертөнцийн од, дуучин, ая зохиогч Эд Ширан өөрийн карьертаа томоохон өөрчлөлт хийхээр зэхэж байна. Rolling Stone сэтгүүлийн мэдээлснээр, тэрээр 15 жилийн турш хамтран ажилласан Warner Music Group дуу бичлэгийн компаниасаа гарах шийдвэр гаргажээ.
Эд Ширан нь тавдугаар сард Warner Music Group-тэй хийсэн хамтын ажиллагаагаа албан ёсоор өндөрлөх юм. Үүний дараа тэрээр Interscope Records хэмээх нэр хүндтэй дуу бичлэгийн компанитай шинэ гэрээ байгуулахаар төлөвлөж байна.
Дэлхийн хөгжмийн зах зээлд өөрийн байр суурийг хэдийнээ эзэлсэн, олон тооны хит дуунуудаараа танигдсан Эд Шираны энэхүү шилжилт нь түүний уран бүтээлийн замнал дахь томоохон үйл явдал болон үлдэж байна. Одоогоор талуудын гэрээний нөхцөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа бөгөөд дуучны дараагийн алхам хөгжмийн салбарт хэрхэн нөлөөлөхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.