Кантри хөгжмийн ертөнцөд амжилттай яваа уран бүтээлч Элла Лэнгли алдартай хувцас загварын American Eagle брэндийн сурталчилгаанд тогложээ. Тэрээр тус брэндийн шинэ сурталчилгаанд жинсэн шорттойгоор зураг авахуулсан байна.

Элла Лэнгли нь хөгжмийн салбарт түүхэн амжилтын эзэн болсон нэгэн юм. Тэрээр Billboard-ын Hot 100, Hot Country Songs болон Country Airplay жагсаалтуудыг нэгэн зэрэг тэргүүлсэн анхны эмэгтэй уран бүтээлч болсон билээ.