Америкийн поп хөгжмийн ертөнцөд амжилттай яваа дуучин Элла Лэнгли өөрийн "Choosin’ Texas" дуугаараа томоохон амжилт бүртгүүллээ. Тус уран бүтээл нь Billboard Hot 100 чартыг 15 долоо хоногийн турш тасралтгүй тэргүүлж байгаа юм.

Энэхүү амжилт нь Элла Лэнглиг алдарт дуучин Харри Стайлстай эн зэрэгцүүлж байна. Түүнчлэн "Choosin’ Texas" дуу нь Уитни Хьюстон болон Марайя Кэри нарын уран бүтээлүүдийн тогтоосон чартын амжилтыг давж гарлаа.

Rolling Stone сэтгүүлийн мэдээлснээр, дуучин Элла Лэнгли ийнхүү чартын түүхэнд өөрийн байр суурийг бататгаж, нэр хүндтэй уран бүтээлчидтэй нэг эгнээнд бичигдэж байна.