Дэлхийн хөгжмийн ертөнцийн домогт дуучин Элтон Жон өөрийн сүүлчийн аялан тоглолтоо Мексик хотод хийж, аялан тоглолтын карьераа албан ёсоор өндөрлөж байна.

Тэрээр энэ талаар "Цар тахлын улмаас Латин Америкт аялан тоглолт хийж чадаагүйдээ би үнэхээр их сэтгэл дундуур байсан. Тиймээс энэ удаагийн эргэн ирэлт нь надад онцгой утга учиртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Элтон Жон нь олон арван жилийн турш дэлхийн тайзнаа дуулж ирсэн бөгөөд ийнхүү аялан тоглолтоо Мексик хотод хийснээр өөрийн урт хугацааны аялан тоглолтын замналаа хааж байна.