Атлантын болон Номхон далайг холбодог стратегийн гол усан зам болох Панамын сувгийн захиргаанаас тус сувгаар өдөрт нэвтрэх хөлөг онгоцны тоог ирэх сараас эхлэн бууруулах шийдвэр гаргаснаа пүрэв гарагт мэдэгдлээ.

Энэхүү шийдвэр нь Эль Ниньо үзэгдлээс үүдэлтэй гангийн нөлөөгөөр сувгийг усаар тэтгэдэг хиймэл хоёр нуурын түвшин доошилсонтой холбоотой аж.

Сувгийн захиргааны мэдээлснээр есдүгээр сарын 3-наас эхлэн өдөрт нэвтрэх хөлөг онгоцны тоог 36-аас 34 болгож бууруулах юм байна. Харин үүний дараа буюу есдүгээр сарын 15-наас эхлэн энэ тоог 32 болгон дахин цөөлөхөөр төлөвлөжээ.