Дэлхий даяар цаг агаарын хэвийн бус дулаарал болон хур тунадасны томоохон өөрчлөлтүүд ажиглагдаж байгаа энэ үед НҮБ-ын Цаг уурын байгууллага (WMO) анхааруулга гаргалаа.
Баасан гарагт тус байгууллагаас мэдээлснээр, дэлхийн цаг агаарын төлөв байдлыг тодорхойлогч хүчирхэг уур амьсгалын үзэгдэл болох Эль-Ниньо ирэх сараас эхлэн эрчимжих төлөвтэй байна.
Одоогоор дэлхийн ихэнх бүс нутагт дунджаас дээш хэмтэй дулаарал болон хур тунадасны хэмжээ өөрчлөгдөх зэрэг цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм. НҮБ-ын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Эль-Ниньо нь дэлхийн хэмжээнд цаг агаарын эрс тэс уур амьсгалыг бүрдүүлэгч гол хүчин зүйл болох тул ирэх саруудад цаг уурын нөхцөл байдал улам бүр эрчимжих эрсдэлтэй байна.