Энэтхэг улсад сошиал медиа орчинд хошин шог хэлбэрээр эхэлсэн эсэргүүцлийн үйл ажиллагаа хүрээгээ тэлж, томоохон хөдөлгөөн болон хувирч байна. "Жоом" нэртэй энэхүү хөдөлгөөнийг голчлон Z үеийнхэн буюу залуучууд тэргүүлж байгаа юм.
Энэхүү тэмцлийн гол шалтгаан нь нийгэмд газар авсан авлига болон залуучуудын ажилгүйдлийн асуудал юм. Эхэндээ цахим орчинд егөөдөл, сатир хэлбэрээр эхэлж байсан уг санаачилга өдгөө бодит амьдрал дээрх олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн болон өргөжөөд байна.
Одоогоор уг хөдөлгөөн Дели хотоос хальж, Энэтхэгийн бусад бүс нутагт ч дэмжлэг олж эхэлж байгаа шинж тэмдгүүд ажиглагдаж байна. Энэ нь тус улсын залуу үеийнхний дунд тулгамдаж буй асуудлуудын эсрэг илэрхийлж буй томоохон дуу хоолой болж байна.