Энэтхэгийн Төв банкнаас тус улсын банкны системийг крипто валютын нөлөөнөөс хамгаалах чиглэлд дахин анхаарч эхэллээ. Мэдээллийн эх сурвалжийн мэдээлснээр, тус банкны зүгээс хууль тогтоогчдод хандан банкны үйл ажиллагааг крипто болон хувийн стейблкойноос тусгаарлахыг уриалсан байна.
Энэхүү санаачилга нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой бөгөөд банкны салбарыг криптогийн эрсдэлээс хамгаалахыг гол зорилгоо болгожээ. Гэсэн хэдий ч тус банк нь бүх төрлийн дижитал хөрөнгийг хориглох бус, харин зохицуулалттай токенжуулалт хийх боломжийг хэвээр үлдээх байр суурьтай байгаа аж.
Одоогоор Энэтхэгийн эрх баригчид энэ чиглэлээр ямар нэгэн эцсийн шийдвэр гаргаагүй бөгөөд Төв банкны зүгээс хууль тогтоогчдод хүргүүлсэн энэхүү санал нь тус улсын крипто салбарын ирээдүйн зохицуулалтад нөлөөлөх хүлээлттэй байна.