Энэтхэг улсад Z үеийн залуучуудын санаачилсан «жоом» хэмээн нэрлэгдэх болсон эсэргүүцлийн хөдөлгөөн идэвхжиж байна. Энэхүү хөдөлгөөн нь тус улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн 12 жилийн засаглалын хугацаанд тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг болж байгаа ажээ.

Залуучуудын энэхүү тэмцлийн үр дүнд нэгэн сайд албан тушаалаасаа огцроод байна. Гэвч одоогийн байдлаар тус улсын эрх баригчид залуучуудын дунд үүсээд буй бухимдлыг намжааж чадах эсэх нь анхаарал татаж байна. Энэтхэгийн нийгэмд өрнөж буй энэхүү үйл явц нь тус улсын улс төрийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна.