Энэтхэг улсад залуучуудын санаачилсан «Жомбо» (Cockroach) хөдөлгөөн олны анхаарлыг татаж байна. Уг хөдөлгөөн нь анх хошин шог, ёгт хэлбэрээр эхэлсэн боловч өдгөө Ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газрын эсрэг чиглэсэн улс даяарх томоохон сорилт болон хувираад байна.
Хэдийгээр цагдаагийн байгууллагаас хөдөлгөөний оролцогчдын эсрэг хатуу арга хэмжээ авч, дарамт шахалт үзүүлж байгаа ч залуучууд тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдлээ. Тэд өөрсдийн үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлж, засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн байр сууриа хадгалсаар байна.