Billboard сэтгүүл долоо хоног бүрийн баасан гарагт хөгжмийн ертөнцөд шинээр цацагдсан онцлох бүтээлүүдийг танилцуулдаг уламжлалтай. Энэ долоо хоногт Майли шинэ уран бүтээлээ хүргэсэн бол дуучин Бейонсе өөрийн алдарт цомгийн ойг тэмдэглэн өргөтгөсөн хувилбарыг нь цацлаа.
Өөрийн нэрээ зөвхөн Майли хэмээн товчилсон уран бүтээлч "Atlantic" лейблтэй хамтарсан анхны бөгөөд нийт 10 дахь студийн цомгийнхоо нүүр царай болох "Bass Persuades" дуугаа цацлаа. Энэхүү бүжгийн хэмнэлтэй поп дууны дүрс бичлэг нь Майкл Жексоны алдарт "Thriller" клипээс сэдэвлэсэн байж болзошгүй хэмээн үнэлэгдэж байна.
Нөгөө талд алдарт дуучин Бейонсе өөрийн хоёр дахь цомог болох "B’Day"-ийн 20 жилийн ойд зориулан 27 дуутай өргөтгөсөн хувилбарыг сонсогчдод хүргэлээ. Энэхүү цомогт өмнө нь цацагдаагүй дуунуудаас гадна долоодугаар сарын 4-нд гэнэт гаргаж байсан "Morning Dew (Donk)" багтсан байна. Шинэ дуунуудаас Jay-Z болон Pharrell нар хамтарсан бөгөөд Pharrell-тэй хамтарсан "Can I Watch You" дуу нь R&B болон инди-рок урсгалыг хослуулжээ.
Мөн Словак гаралтай залуу уран бүтээлч ADÉLA өөрийн анхны "PRIMA" бүрэн хэмжээний цомгоо гаргалаа. Өнгөрсөн наймдугаар сард Billboard Hot 100 жагсаалтад анх удаа багтаж байсан тэрбээр цомгийн гол дуу болгон "Nicole Kidman" бүтээлээ онцолсон байна. Түүнчлэн дуучин Medium Build өөрийн "King Of Having Fun" нэртэй шинэ цомгоо өлгийдөн авч, "It's Not Easy (Falling In Love)" дуугаа хүргэлээ.