Японы өмнөд хэсгийн гол арал болох Кюшю-д мягмар гарагийн орой 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Байгалийн энэхүү гамшгийн улмаас тус бүс нутагт эд хөрөнгийн хохирол учирч, бэртэж гэмтсэн хүмүүс байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Газар хөдлөлтийн хүчтэй чичиргээний улмаас худалдааны төв нурж, дотор нь хүмүүс гацсан ноцтой нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол болон бэртэж гэмтсэн хүмүүсийн талаарх нарийвчилсан мэдээлэл үргэлжлэн тодорхойлогдож байна.