Шинжээчдийн мэдээлэл болон тээвэрлэлтийн тоо баримтаас үзвэл Европ тив дөрөвдүгээр улиралд онгоцны түлшний хомсдолтой тулгараад байна. Үүнтэй холбогдуулан тус тив алс холын нийлүүлэгчдэд хандаж эхэлжээ.

Эдгээрийн нэг болох Өмнөд Солонгос улс есдүгээр сард Европ руу гаргах онгоцны түлшний экспортоо сүүлийн дөрвөн жилийн дээд хэмжээнд хүргэн нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Хагас гаруй жилийн өмнө Ираны дайн эхэлснээс хойш Ойрхи Дорнодоос ирэх нийлүүлэлт цохилтод өртөж, Европын онгоцны түлшний нийт импортын тал орчим хувь тасарсан юм. Үүнээс үүдэн Европ тив Нигери, АНУ, Канад зэрэг улсуудаас онгоцны түлш авах хэмжээгээ нэмэгдүүлсээр иржээ.