Цахим ном уншигч төхөөрөмжийн тухай ярихад ихэвчлэн Kindle брэнд хамгийн түрүүнд санаанд ордог. Гэвч өнгөт дэлгэцтэй цахим ном уншигчийн зах зээлд Kindle хоцорч орж ирсэн бөгөөд энэ нь бусад брэндүүдэд илүү хүчирхэг төхөөрөмжүүдээрээ түрүүлэх боломжийг олгосон байна. Mashable сэтгүүлээс шалгаруулсан шилдэг дөрвөн өнгөт цахим ном уншигчийн онцлог болон зах зээлийн нөхцөл байдлыг хүргэж байна.

Үнийн өсөлт ба зах зээл 2026 он технологийн бүтээгдэхүүний үнийн хувьд таатай жил байсангүй. Санах ойн чипийн дэлхийн хямралаас шалтгаалан таблет, гар утас, зөөврийн компьютер төдийгүй цахим ном уншигчдын үнэ нэмэгдэж байна. Тус жагсаалтад багтсан дөрвөн өнгөт төхөөрөмжийн гурвынх нь үнэ энэ онд өссөн бол үнийн өсөлтөд өртөөгүй цорын ганц төхөөрөмж нь Kindle Scribe Colorsoft байв.

Дэлгэцийн өнгө ба гэрэлтүүлэг Өнгөт цахим ном уншигчдын өнгө үнэн зөв боловч ихэвчлэн бага зэрэг бүдэг харагддаг нийтлэг шинжтэй тул хэрэглэгчид таблет эсвэл хэвлэмэл ном шиг тод байна гэж хэт найдах хэрэггүйг туршигчид сануулж байна. Тухайлбал, iPad төхөөрөмжийн дэлгэцийн гэрэлтүүлэг дээд тал нь 500 нит хүрдэг бол Kobo болон Kindle-ийн цахим уншигчдын дээд хэмжээ 100 нит байдаг. Хэдийгээр өнгө нь бүдэг ч авсаархан, хэрэглэхэд хялбар давуу талтай хэвээр юм.

Kindle Scribe Colorsoft болон бусад төхөөрөмжүүд 2026 оны хоёрдугаар сард уг жагсаалтад шинээр нэмэгдсэн Kindle Scribe Colorsoft нь хурд болон дэлгэцийн чанараараа сайн үнэлгээ авчээ. Гэсэн хэдий ч 11 инчийн дэлгэцтэй тул өдөр тутам ном уншихад арай том, харин тэмдэглэл хөтлөхөд нэн тохиромжтой гэж тодорхойлсон байна. Уг төхөөрөмж нь 629.99 ам.долларын үнэтэй буюу жагсаалтын хамгийн өндөр өртөгтэй сонголт юм.

Харин дижитал дэвтрийн зориулалттай ReMarkable Paper Pro болон ReMarkable Paper Move төхөөрөмжүүд нь ном суулгахад хүндрэлтэй, мөн Kindle, Kobo-д байдаг Libby аппликейшний холболтгүй тул цахим ном уншигчийн хувьд учир дутагдалтай гэж үзэн энэхүү жагсаалтад багтаагүй байна.