Сүүлийн 10 жилийн хугацаанд Вашингтон, Брюссель болон Лондон хотууд Хятадаас эдийн засгийн хамаарлаа бууруулахыг өөрсдийн стратегийн гол зорилго болгоод байна. Өрнөдийн орнуудын эдийн засгийн төлөвлөгөөнд нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал, үйлдвэрлэлийн бие даасан байдал, технологийн манлайлал болон үндэсний аюулгүй байдлын асуудлууд нэн тэргүүнд тавигдаж байна.
Ковид-19 цар тахлын үеэр дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн сул талууд нь энэхүү бодлогыг улам эрчимжүүлэхэд нөлөөлжээ. Үүнээс гадна геостратегийн хурцадмал байдал, экспортын хязгаарлалт болон технологийн өрсөлдөөн нь үйлдвэрлэлийг эх орондоо эргүүлэн татах буюу "reshoring", мөн итгэлт түншүүдийнхээ улс оронд байршуулах "friendshoring" гэх мэт арга хэмжээг улс төрийн түвшинд дэмжихэд хүргэв.
Өрнөдийн орнууд эдийн засгийн хувьд Хятадаас хамааралтай байдлаа бууруулах чиглэлд тодорхой төлөвлөгөөнүүдийг боловсруулан ажиллаж байгаа ч, энэхүү зорилго нь нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал болон үндэсний аюулгүй байдлыг хангах цогц ажил болон хувираад байна.