1972 онд Израилийн нисэх буудалд болсон хөнөөлт халдлагад оролцож байсан Японы иргэн Козо Окамото Бейрут хотноо нас барсан тухай мэдээлэл гарлаа. Түүнийг хамгаалалтандаа авч байсан Палестины чөлөөлөх ардын фронт бүлэглэлийн мэдээлснээр, тэрээр 78 насандаа таалал төгссөн байна.
Палестины чөлөөлөх байгууллагын бүрэлдэхүүнд багтдаг уг бүлэглэлийн зүгээс Козо Окамотог удаан хугацааны туршид өвчтэй байсан гэж мэдэгджээ. Тэрээр шоронгоос суллагдсаныхаа дараа Ливан улсад суурьшсан бөгөөд олны нүдэнд тун ховор үзэгддэг байв.