2011 оноос хойш ямар ч үйлдэл хийгдээгүй байсан Биткойны түрийвч гэнэт идэвхжиж, 3.2 сая ам.доллар бүхий хөрөнгийг шилжүүлсэн байна. Уг гүйлгээгээр 50 BTC-г тухайн хаягнаас гаргажээ.

Баасан гарагийн байдлаар уг 50 Биткойн хүлээн авсан хаяг дээрээ хэвээр байгаа аж. Гэсэн хэдий ч тухайн хаяг нь өмнө нь дижитал хөрөнгийн арилжааны платформ болох FalconX-ийн хаягууд руу хөрөнгө шилжүүлж байсан түүхтэй юм.

Энэхүү шилжүүлэг нь хуучин хадгаламжаа цэгцэлж буй үйлдэл үү, эсвэл хөрөнгийг арилжааны талбар луу ойртуулах зорилготой юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.