Криптовалютын зах зээлд олон жил идэвхгүй байсан биткойны түрийвч гэнэт хөдөлгөөнд орсон үйл явдал бүртгэгджээ. Энэхүү түрийвч нь 2017 оны оргил үеэс хойш ямар ч гүйлгээ хийлгүй, “нойрсож” байсан юм.
CoinDesk-ийн мэдээлснээр, тус түрийвчнээс нийт 383 сая долларын үнэ бүхий биткойныг өөр хаяг руу шилжүүлсэн байна. Гүйлгээний онцлог нь тухайн хөрөнгийг ямар нэгэн крипто бирж рүү биш, харин шинэ хаяг руу шилжүүлжээ.
Энэ нь тухайн хөрөнгийг одоогоор зах зээлд худалдаалаагүй, буюу ямар нэгэн байдлаар зарагдаагүй байгааг илтгэж байна.