Хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг 2026 оны FIFA-гийн ДАШТ-ий шигшээ тоглолтод томоохон өөрчлөлт орохоор болжээ. Зохион байгуулагчдын зүгээс тус тоглолтын завсарлагааны үеэр түүхэндээ анх удаа завсарлагын шоу зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү шинэ шийдвэр нь хөлбөмбөгийн тоглолтын уламжлалт завсарлагын хугацаанд томоохон өөрчлөлт авчрах юм. Тодруулбал, шигшээ тоглолтын завсарлага нь ердийн хөлбөмбөгийн тоглолтын завсарлагаас илүү урт хугацаатай байх төлөвтэй байна.
Одоогоор 2026 оны ДАШТ-ий шигшээ тоглолтын хүрээнд зохион байгуулагдах энэхүү шоуны үргэлжлэх хугацаа болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл хүлээгдэж байна. Энэ нь хөлбөмбөгийн ертөнцөд анх удаа хийгдэж буй томоохон алхам болох юм.