АНУ-ын Лос-Анжелес хотын "Peacock Theater"-т болсон 2026 оны Primetime Emmy наадмын эхний өдрүүдэд хөгжмийн долоон номинацын эзэд тодорлоо.
Энэ удаагийн наадмын гол шуугианыг дуу зохиогч Гэвин Бривик (Gavin Brivik) болон Эндрю Бёрд (Andrew Bird) нар тарилаа. Тэд "The Pitt" цувралын “Need Someone” дуугаараа шилдэг оригинал дуу болон үг төрөлд түрүүлсэн байна. Тус төрөлд хүчтэй өрсөлдөгч гэгдэж байсан алдарт дуучин Лэди Гагагийн "Wednesday" цувралд зориулан бичсэн “The Dead Dance” болон Трей Паркерын "South Park"-т зориулсан “Christian Woman” бүтээлүүд нэр дэвшээд байсан юм.
Мөн Apple TV-ийн бүтээл болох "Widow’s Boy" төсөл хоёр төрөлд ялалт байгуулав. Тодруулбал, хөгжмийн зохиолч Дэвид Флеминг (David Fleming) цувралын шилдэг хөгжмийн зохиолоор шалгарч, карьерынхаа хоёр дахь Эммигийн эзэн болсон бол Токо Нагата тус цувралаараа шилдэг хөгжмийн хяналт (music supervision) төрөлд анхны Эммигээ гардлаа.
Түүнчлэн Apple TV-ийн "Pluribus" цувралын хөгжмийн зохиолч Дэйв Портер (Dave Porter) анх удаагаа Эмми наадмаас шагнал хүртсэн бөгөөд нийт хоёр төрөлд шилдгээр шалгарчээ. Шон Кэллери, Сара Бароне нар "The Beast in Me" бүтээлээрээ шагнал авснаар Кэллери карьерынхаа тав дахь Эммиг өвөртөлсөн байна.
Эхний өдөр зарлагдсан шагнал дундаас Мигель Гандельман Bad Bunny-гийн тоглосон Super Bowl LX завсарлагын шоугаараа шилдэг хөгжмийн удирдлага (music direction) төрөлд ялсан нь онцлох үйл явдал байлаа.