Хүүхэд, залуучуудын дуртай уран бүтээлчдийг тодруулдаг 2026 Kids’ Choice Awards наадам Бямба гарагт (11-р сарын 14) анх удаа CBS телевизээр цацагдлаа. Энэ үдшийн гол ялагчдаар K-Pop уран бүтээлчид тодорсон юм.
Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг гурван том төрөлд ялалт байгуулав. Тэд "Favorite Group" шагналыг тав дахь удаагаа авч дээд амжилтаа ахиулсан бол "Swim" дуугаараа "Favorite Song", "ARIRANG" бүтээлээрээ "Favorite Album" шагналыг тус тус хүртжээ. Хамтлаг Холливуд дахь бичлэгт өөрсдийн биеэр ирээгүй бөгөөд шагналуудаа видео бичлэгээр хүлээн аваагүй байна.
Харин Blackpink хамтлагийн гишүүн ROSÉ тус наадмын түүхэнд "Favorite Female Artist" шагналыг хүртсэн анхны K-Pop уран бүтээлч боллоо. Тэрээр Ариана Гранде, Тейлор Свифт, Майли Сайрус нарын хүчирхэг өрсөлдөгчдийг тэргүүлсэн бөгөөд шагналыг видео бичлэгээр хүлээн авсан юм. Түүнчлэн түүний хамтрагч ЖЕННИ Tame Impala-тай хамтарсан "Dracula" дуугаараа шилдэг хамтралын шагналыг хуваалцжээ.
Мөн "global girl group" хэмээн нэрлэгддэг KATSEYE хамтлаг "Favorite female breakout artist/group" төрөлд ялалт байгуулж, шагналаа видео бичлэгээр хүлээн авсан бол Филиппиний охидын Bini хамтлаг "Favorite global music star"-аар тодорсон байна.