Гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээг нэг дор хангахуйц гар утасны үйлчилгээний багц сонгох нь чухал асуудал болоод байна. Технологийн мэдээллийн CNET агентлаг 2026 онд ашиглах боломжтой гэр бүлийн гар утасны хамгийн шилдэг багцуудын талаарх судалгааг хийжээ.

Уг судалгаанд дэлхийн томоохон харилцаа холбооны оператор компаниуд болох AT&T, Verizon болон T-Mobile-ын санал болгож буй үйлчилгээний багцуудыг хамруулсан байна. Гэр бүлийн гишүүн бүрийн хэрэглээ, шаардлагад нийцсэн үйлчилгээг сонгоход туслах зорилготой энэхүү тойм нь хэрэглэгчдэд өөрсдийн хэрэгцээнд тохирсон хамгийн оновчтой шийдлийг олоход чиглэж байна.