2026 оны Физикийн салбарын Нобелийн шагналтан тодорлоо. Энэхүү нэр хүндтэй шагналыг эрдэмтэн Фрэнсис Халзен (Francis Halzen) хүртсэнийг Стокхолм дахь Шведийн Хааны Шинжлэх Ухааны Академи мягмар гарагт албан ёсоор зарлалаа.
Түүнийг "IceCube Neutrino Observatory төсөлд жинтэй хувь нэмэр оруулсан болон сансрын гаралтай өндөр энергийн нейтриног нээсэн" гавьяаг нь үнэлэн уг шагналыг олгохоор шийдвэрлэсэн байна.
Бельгид төрсөн, өдгөө 82 настай Фрэнсис Халзен нь АНУ-ын Висконсины их сургууль (Мэдисон)-д харьяалагддаг эрдэмтэн юм.
Физикийн салбарын энэхүү шагнал нь энэ жилийн Нобелийн улирлын хоёр дахь шагнал болж байна. Үүнээс өмнө даваа гарагт Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг зарласан билээ.