АНУ-ын Айова муж дахь Сент-Чарльз хотод зохион байгуулагдах 2027 оны Hinterland Music Festival-ийн уран бүтээлчдийн нэрс тодорхой боллоо. Долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 1-ний хооронд болох гурван өдрийн наадмыг дуучин Slayyyter, Phoebe Bridgers болон Billy Strings нар голлон тэргүүлж, тайзнаа гарна.

Наадмын эхний өдөр Remi Wolf, Caroline Polachek, bbno$, Tiffany Day, Florence Road, Violet Grohl, Sophia Stel, Judith нар уран бүтээлээ хүргэнэ. Харин долдугаар сарын 31-ний өдөр Malcolm Todd, The Backseat Lovers, Joshua Slone, underscores, Emma Ogier, Westside Cowboy, Kinji нар оролцох бол наймдугаар сарын 1-ний хөтөлбөрт Zach Top, Stephen Wilson Jr., Mon Rovia, Wade Forster, Medium Build нар багтжээ. Үүнээс гадна Haywire in a Cornfield хэмээх тусгай үзүүлбэр толилуулахаар төлөвлөгдсөн байна.

Де-Мойн хотын ойролцоох Roaming Hills-д 12 дахь удаагаа болох тус хөгжмийн наадмын үеэр үзэгчид майхан, автомашин болон RV-тэйгээр хоноглож болох кемпинг хэв маяг үргэлжлэх юм. Мэдэгдэлд дурдсанаар, үдэш бүрийн гол тайзны сүүлийн үзүүлбэрийн дараа бүх оролцогчдод нээлттэй Campfire Stage тайзан дээр шөнийн үзүүлбэрүүд эхлэх ажээ.

Түүнчлэн наадмын талбайд Basecamp хэсэг байрлаж, хоол, ундааны цэгүүд болон нутгийн уран бүтээлчдийн бүтээлийг дэлгэх HinterMarket ажиллана. Үүний зэрэгцээ үзэсгэлэн, байгалийн замууд, гэр бүлд зориулсан Miniland хэсэг зохион байгуулагдах юм.