Та бүхний сайн мэдэх Америкийн реппер, жүжигчин, продюсер 50 Cent өөрийн амьдралын тухай гурван ангит баримтат кино хийхээр болсон байна. Энэхүү киног Hulu стриминг үйлчилгээгээр гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд 50 Cent өөрөө гүйцэтгэх продюсераар ажиллана.
50 Cent гэх нэрээрээ алдаршсан Curtis James Jackson III нь дэлхий даяар сая сая фэнтэй, олон арван жилийн турш хип хоп хөгжмийн ертөнцөд нөлөө үзүүлсэн уран бүтээлч билээ. Тэрээр зөвхөн хөгжмийн карьераараа зогсохгүй, жүжигчин, бизнесмэн, продюсер гээд олон салбарт өөрийгөө сорьж чадсан.
Кинонд түүний хүнд хэцүү бага нас, хар тамхины наймаа, хөгжмийн ертөнцөд хэрхэн хөл тавьсан, амжилтанд хүрсэн гээд бүхий л амьдралынх нь түүхийг харуулах болов уу гэж фэнүүд нь хүлээж байна. Түүнчлэн, түүний кино урлагт оруулсан хувь нэмэр, телевизийн шоунуудыг хэрхэн бүтээсэн тухай ч гарч магадгүй.
Hulu-гаар гарах энэхүү баримтат кино нь 50 Cent-ийн фэнүүдэд түүний амьдралыг илүү гүн гүнзгий ойлгох, түүний уран бүтээлийн ард ямар түүх нуугдаж байгааг мэдэх боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна.