Америкийн HBO телевизийн өсвөр үеийнхний тухай “Euphoria” хэмээх алдартай цувралын гуравдугаар бүлэгт сэтгэл эмзэглүүлэм үйл явдал тохиолдох нь ээ. Цуврал эхэлснээс хойш жүжигчид болох Ангус Клауд болон Эрик Дейн нар таалал төгссөн билээ. Тиймээс шинэ бүлэгт тэднийг хүндэтгэн дурсах болно гэж NME мэдээллээ.

Ангус Клауд нь тус цувралд Фезко “Фез” О’Нилл хэмээх хар тамхины наймаачны дүрийг бүтээж, залуу үзэгчдийн хайрыг татсан билээ. Харамсалтай нь тэрээр 2023 оны долдугаар сард 25 насандаа мансууруулах бодисын хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан юм. Түүний үхэл нь цувралын баг болон үзэгчдэд гүн эмгэнэл болсон.

Харин Эрик Дейн бол “Grey's Anatomy” цувралаар олонд танигдсан жүжигчин бөгөөд “Euphoria”-д Кал Жейкобсын дүрийг бүтээсэн. Тэрээр сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн асуудалтай байсан бөгөөд энэ оны эхээр нас барсан.

“Euphoria” цуврал нь өсвөр үеийнхний амьдрал, хар тамхи, хүчирхийлэл, хайр дурлал зэрэг сэдвүүдийг хөнддөг тул залуу үзэгчдийн дунд өндөр нэр хүндтэй байдаг. Гуравдугаар бүлэг нь хэзээ гарах нь тодорхойгүй байгаа ч, нас барсан жүжигчдээ хүндэтгэн дурсах нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх нь дамжиггүй.