Америкийн алдартай реппер A$AP Rocky саяхан "The Jason Lee Show" нэвтролцоонд оролцох үеэрээ реппер Дрейктэй үүсээд буй маргааны талаар анх удаа дэлгэрэнгүй тайлбар хийлээ. Сүүлийн үед Дрейк өөрийн "Burning Bridges" дуундаа Рианнаг A$AP Rocky-гийн шинэ цомгийг сурталчлаагүй хэмээн шүүмжилсэн нь олны анхаарлыг татаад байсан юм.

Нэвтрүүлгийн хөтлөгч A$AP Rocky-гоос Дрейктэй боксын рингэн дээр тулалдах боломжтой эсэхийг асуухад тэрээр огт сонирхолгүй байгаагаа илэрхийлж, "Бид алдартнуудын боксын тоглолт хийхгүй. Хэрэв тулалдах бол бээлийгүйгээр, жинхэнэ утгаар нь үзэх хэрэгтэй" хэмээн хариулжээ.

Дрейкийн "Burning Bridges" дууны үгэнд Рианнаг Rocky-гийн синглийг олон нийтийн сүлжээндээ нийтлээгүй гэж шүүмжилсэн мөрүүд багтсан билээ. Үүнд Rocky хариулахдаа: "Энэ бол утгагүй зүйл. Хэрэв тэр миний цомгийг сурталчилсан бол хүмүүс 'Чи зөвхөн найз бүсгүйнхээ ачаар чарт тэргүүллээ' гэх байсан. Тэр миний цомогт ороогүй, тэгээд ч цомог маань аль хэдийн нэгдүгээр байрт орсон байсан" гэв.

Тэрээр Дрейкийн энэ үйлдлийг интернет дэх хов жив, зохиомол дуулиан гэж үзэж байгаагаа онцолжээ. "Хүн бүр амьдралаа үргэлжлүүлж байхад зарим хүмүүс л үүнд зууралдсаар байна. Энэ бүхэн надад маш хачирхалтай санагддаг" хэмээн A$AP Rocky нэмж хэлсэн байна. Түүний хэлснээр, тэдний харилцаа 2020 онд түүнийг Рианнатай болзож эхэлснээс хойш муудсан бөгөөд Дрейк ямар ч шалтгаангүйгээр түүнийг өдөж эхэлжээ.

Нэвтрүүлгийн үеэр тэрээр мөн өөрийн охин Rocki-гийн анх удаа мөлхөж буй бичлэгийг үзэж, Рианна түүний хувьд найз төдийгүй хамгийн дотны түшиг тулгуур болсон гэдгийг дурдсан байна.