Америкийн залуусын дунд маш их алдартай Call Your Daddy (Аав аа наашаа гэсэн утгатай) подкастын хөтлөгч Алекс Купер кинонд тоглох гэж байгаа тухай мэдээлэл Rolling Stone сэтгүүлд нийтлэгдлээ. Тэрээр Коллин Хуверийн бестселлер болсон "Verity" романаас сэдэвлэсэн кинонд өөрийнхөө дүрээр тоглох юм байна.

Алекс Купер кинонд өөрийнхөө подкастыг хөтлөн, жүжигчин Энн Хэтэвэйгийн дүр болох Верититэй ярилцлага хийх болно. Энн Хэтэвэй бол Холливуудын хамгийн том ододдын нэг бөгөөд "The Devil Wears Prada", "Les Misérables" зэрэг кинонуудаараа Монголын үзэгчдэд ч танил билээ.

"Verity" кино нь эхнэрийнхээ номын түүхийг олж мэдсэн зохиолч болон түүний эхнэрийн тухай сэтгэл зүйн триллер юм. Өдгөө 29 настай Алекс Купер өөрийн подкастаараа эмэгтэйчүүдийн эрх, харилцаа, секс зэрэг сэдвээр ярилцлага өрнүүлдэг бөгөөд залуу эмэгтэйчүүдэд маш их нөлөөтэй гэгддэг.

Киноны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ч, Алекс Куперийн оролцоо нь киног үзэгчдийн анхаарлын төвд оруулах нь дамжиггүй. Түүний подкастыг сонсдог залуус киног тэсэн ядан хүлээж байгаа болов уу.