АНУ-ын алдарт рэппер, продюсер Канье Уэст (одоо Ye нэрээрээ алдаршсан)-ийн бие даасан цомгуудыг Billboard сэтгүүлийн хөгжмийн шүүмжлэгчид эрэмбэлсэн тухай мэдээлэл залуу үеийн дунд шуугиан тарьж байна. Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар Каньегийн хамгийн анхны цомог болох "The College Dropout" хамгийн шилдэг нь болсон байна. Энэ цомог нь 2004 онд гарсан бөгөөд тухайн үедээ л хип хоп хөгжмийн ертөнцөд шинэ хуудас нээсэн гэгддэг. Харин хамгийн сүүлд гаргасан цомог болох "Donda 2" нь шүүмжлэгчдийн дунд хамгийн муу үнэлгээ авчээ.
Канье Уэст бол дэлхий дахинд танигдсан, маш олон шүтэн бишрэгчтэй хөгжимчин. Түүний уран бүтээлүүд нь олон жилийн турш хит болж, чартуудыг тэргүүлсээр ирсэн. Гэсэн хэдий ч, Каньегийн зарим үйлдэл, мэдэгдлүүд нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байсан билээ. Түүний цомгуудыг эрэмбэлсэн энэхүү нийтлэл нь шүүмжлэгчдийн дунд төдийгүй, фэнүүдийн дунд ч гэсэн халуун маргаан үүсгэж байгаа бололтой.
Уужим сайтын залуус та бүхэн Канье Уэстийн ямар цомгийг нь илүүд үздэг вэ? Өөрийн бодлоо коммент хэсэгт үлдээгээрэй!