Блокчэйн сүлжээнүүдийн хооронд хөрөнгө шилжүүлэхэд ашиглагддаг Allbridge платформ халдлагад өртсөний улмаас үйл ажиллагаагаа түр зогсоож байгаагаа зарлалаа.
Аюулгүй байдлын шинжээчдийн мэдээлснээр, халдагч этгээд "флэш зээл" буюу богино хугацааны зээлийн аргыг ашиглан Allbridge-ийн Solana сүлжээн дэх стэйблкойн сангуудыг гажуудуулсан байна. Уг халдлагын үр дүнд 1.65 сая ам.долларын хохирол учирчээ.
Халдагч нь олж авсан хөрөнгөө Solana-аас Ethereum сүлжээ рүү шилжүүлсэн болохыг аюулгүй байдлын фирмүүд тогтоосон байна. Одоогоор тус протоколын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа бөгөөд нөхцөл байдлыг хянаж байна.