Кросс-чейн гүйлгээний протокол болох Allbridge нь халдлагад өртсөний улмаас үйл ажиллагаагаа зогсоосон тухай мэдээллээ. Уг халдлагын улмаас 1.65 сая долларын хохирол учирсан байна.
Халдлага үйлдэгч нь Kamino платформ дээрээс 1.12 сая долларын флаш зээл авч ашиглажээ. Энэхүү зээлийг ашиглан тэд сангийн харьцааг өөрчилж, улмаар хөрөнгийг гүүр(bridge)-ээр дамжуулан гаргахаасаа өмнө ашигтай ханшаар татан авах боломжийг бүрдүүлсэн байна.
Одоогоор тус протоколын үйл ажиллагаа бүрэн зогссон төлөвтэй байна.