Дэлхийд алдартай, Канадын рэппер Дрейк (Drake) удахгүй гарах “Iceman” цомгийн талаар фэнүүддээ олон сонирхолтой зүйл үзүүлж байгаа ч, цомгийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа нь фэнүүдийнх нь тэвчээрийг бараад байна.
Дрейк сүүлийн үед Instagram хуудсаараа дамжуулан нууцлаг livestream цацаж, тэсрэлт дэлбэрэлт үзүүлж, шинэ цомгийн талаар янз бүрийн таамаг дэвшүүлэхэд хүргэж байгаа юм. Фэнүүд нь түүнийг ирэх цомгоо сурталчилж байна гэж үзэж байгаа ч, одоогоор яг юу болоод байгааг хэн ч мэдэхгүй байна.
Дрейкийн фэнүүд түүний Instagram хуудсанд “Шинэ цомог хэзээ гарах вэ?”, “Яг юу болоод байгааг тайлбарлаж өгөөч” гэх мэтчилэн сэтгэгдэл үлдээж байгаа боловч, Дрейк одоогоор ямар нэгэн хариулт өгөөгүй байна. Түүний энэ нууцлаг байдал нь фэнүүдийнх нь дунд маш их хүлээлт үүсгэж байгаа бөгөөд “Iceman” цомог хэзээ гарах нь тодорхойгүй хэвээр байна.
Дрейк нь дэлхий даяар олон сая фэнтэй, “Hotline Bling”, “God’s Plan”, “In My Feelings” зэрэг олон хит дууг гаргасан, орчин үеийн хамгийн амжилттай рэпперүүдийн нэг юм.