Технологийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Anker компани Хар Баасан гараг буюу "Black Friday" хямдралыг 11 дүгээр сар хүртэл хүлээлгүйгээр эхлүүлж, олон төрлийн бүтээгдэхүүндээ эрт хямдрал зарлаад байна.
Эдгээрийн дунд зөөврийн цэнэглэгч станцууд багтаж байгаа бөгөөд 10 дугаар сарын 22-ны байдлаар Amazon дээр Anker Solix C200 DC загварын зөөврийн цэнэглэгч станцын үнэ буурчээ. Уг төхөөрөмжийн үндсэн үнэ 149.99 ам.доллар байсан бол хямдралаар 129.98 ам.доллар болж, худалдан авагчид 20.01 ам.доллар хэмнэх боломжтой болсон байна. Энэхүү хямдрал нь хязгаарлагдмал хугацаанд үргэлжлэх аж.
Хэмжээний хувьд авсаархан ч хүчин чадлын хувьд энэхүү төхөөрөмж нь 192Wh батерей болон 200W чадлын гаралттай. Төхөөрөмжүүдийг цэнэглэх нийт таван порттой: 100W USB-C, 140W USB-C, 15W USB-C болон хоёр ширхэг 12W USB-A порт багтсан байна.
Түүнчлэн уг станц нь ижил төрлийн бусад зөөврийн цэнэглэгч станцуудаас 39 хувиар жижиг тул аялал, кемпингээр явахад авч явахад төвөггүй юм. Anker Solix C200 DC-ийг өөрийг нь цэнэглэхдээ 140W USB-C PD 3.1 порт, 100W нарны зайн хураагуур эсвэл машины залгуур гэсэн гурван сонголтоор цэнэглэх боломжтой.