Хэдийгээр Black Friday дууссан байж болох ч онлайн худалдааны хямдралууд Cyber Monday (11 дүгээр сарын 30) хүртэл үргэлжилсээр байна. Энэ үеэр технологи болон Покемоны хослолыг хайж буй хүмүүст зориулсан сонирхолтой нэгэн хямдрал Amazon дээр зарлагджээ.

Тодруулбал, 11 дүгээр сарын 28-ны байдлаар SanDisk 1TB Pokémon Portable SSD зөөврийн хатуу дискний үндсэн үнэ болох 199.99 ам.доллароос 15 хувь буюу 30 ам.доллар хасагдаж, 169.99 ам.доллар болсон байна.

Уг төхөөрөмж нь алдарт Покемоны дүр болох Mewtwo-гийн зураглалтай бөгөөд зөвхөн Покемон сонирхогчид төдийгүй өгөгдөл хадгалах багтаамжаа нэмэгдүүлэх шаардлагатай хэн бүхэнд тохиромжтой. Техникийн үзүүлэлтийн хувьд уг SSD нь нийт 1TB багтаамжтай ба секундэд 1000 MB хүртэлх хурдаар өгөгдөл дамжуулах чадвартай ажээ.