Amazon компани худалдааны томоохон өдөр болох “Black Friday”-ийг хүлээлгүйгээр Fire TV Stick 4K Plus төхөөрөмжийнхөө үнийг бууруулж, урьдчилсан хямдрал зарлалаа. Долдугаар сарын 6-ны байдлаар тус төхөөрөмжийг үндсэн 69.99 ам.долларын үнээс 43 хувиар хямдруулан, 39.99 ам.доллароор худалдаалж байна. Энэ нь хэрэглэгчдэд 30 ам.доллар хэмнэх боломж олгож байгаа юм.

Хуучин зурагтынхаа үзүүлэлтийг сайжруулахад зориулагдсан энэхүү 2026 оны загвар нь илүү авсаархан дизайнтай, шинэчлэгдсэн Fire TV системтэй гарчээ. Хэрэв таны зурагт 4K нягтрал дэмждэг бол уг төхөөрөмжийн тусламжтайгаар 4K Ultra HD, Dolby Vision, болон HDR10+ дүрсийг чанарын өндөр түвшинд үзэх боломжтой. Мөн дуугаралтын хувьд Dolby Atmos аудио технологийг багтаасан байна.

Fire TV Stick 4K Plus төхөөрөмжөөр дамжуулан Netflix, Prime Video, Disney+, HBO Max зэрэг стриминг платформуудыг үзэх боломжтой. Үүнээс гадна Tubi, Pluto TV болон Fire TV Channels зэрэг зар сурталчилгаатай үнэгүй платформуудаас олон мянган кино, телевизийн цувралуудыг үзэж болно. Харин тоглоом сонирхогчид Xbox Game Pass үйлчилгээгээр дамжуулан Xbox-ийн тоглоомуудыг шууд тоглох боломжтой юм. Энэхүү хямдрал нь тодорхой хугацаанд хязгаартай үргэлжилнэ.