Хар Баасан гараг буюу Black Friday-ийг тохиолдуулан Apple TV стриминг үйлчилгээ шинэ болон эргэн ирж буй хэрэглэгчдэдээ зориулан томоохон хямдрал зарлалаа. 11 дүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх уг урамшууллаар хэрэглэгчид зургаан сарын турш сар бүр 6.99 ам.доллар төлөх боломжтой болж байна.

Энэхүү хямдрал нь тус үйлчилгээний ердийн үнэ болох 14.99 ам.доллароос 53 хувиар бага бөгөөд нийт хугацаанд хэрэглэгч 48 ам.доллар хэмнэх юм. Гэхдээ уг хөнгөлөлтийг авахын тулд Amazon-ий Prime Video сувгийн нэмэлт үйлчилгээ (add-on) хэлбэрээр захиалах шаардлагатай бөгөөд хэрэглэгч Prime эсвэл Prime Video-ийн гишүүнчлэлтэй байх ёстой аж.

Өнгөрсөн зун Apple TV сарын хураамжаа 12.99 ам.доллароос 14.99 ам.доллар болгон нэмэгдүүлснээр хамгийн өндөр үнэтэй стриминг үйлчилгээнүүдийн нэг болсон юм. Энэ нь 2025 оны эхэн үеийнхээс 5 ам.доллар, харин анх нээгдэж байсан үеийнхээс 10 ам.доллароор өссөн үзүүлэлт бөгөөд одоогоор зар сурталчилгаатай хямд багцгүй цорын ганц томоохон үйлчилгээ хэвээр байна.

Тус платформын санд Emmy болон Оскарын шагналт, нэр дэвшсэн олон бүтээлүүд багтдаг. Тухайлбал, *Widow's Bay*, *Pluribus*, *The Studio*, *Ted Lasso*, *Severance* зэрэг цувралууд болон *Coda*, *F1: The Movie*, *Killers of the Flower Moon*, *Come See Me in the Good Light* зэрэг кинонууд байдаг ба ихэнх хэрэглэгчид бүтэн үнээр нь ч авах үнэ цэнтэй гэж үздэг байна. Уг хямдралын хугацаа Cyber Monday-ийн дуусах өдөр буюу 11 дүгээр сарын 30-нд дуусна.