Технологийн ертөнцийн анхаарлын төвд байдаг Apple компани энэ намар шинэ төхөөрөмжүүдээ танилцуулахаар бэлтгэж байна. Гэвч энэ онд гарах ухаалаг цагнуудаас хэрэглэгчид хэт өндөр хүлээлттэй байх шаардлагагүй бололтой.

Bloomberg агентлагийн сэтгүүлч Марк Гурманы мэдээлснээр, удахгүй худалдаанд гарах Apple Watch Series 12 болон Apple Watch Ultra 4 загварууд нь зөвхөн багахан хэмжээний шинэчлэлттэйгээр гарах төлөвтэй байна. Харин төхөөрөмжийн дизайны болон бусад томоохон шинэчлэлийг ирэх жил хүртэл хойшлуулах магадлал өндөр байгаа аж.

Энэ оны загваруудад хийгдэх хамгийн том өөрчлөлт нь цагаан болон саарал өнгийн шаазан (ceramic) их бие байж болзошгүй гэж тэмдэглэжээ. Apple компани Series 12 загварын шаазан их биеийн эдгээр өнгүүдийг туршиж үзсэн бөгөөд үүнтэй зэрэгцэн олон төрлийн шинэ өнгө, сонголт бүхий оосруудыг танилцуулах төлөвтэй байна.

Технологийн хувьд зүрхний цохилт хэмжигч мэдрэгчийг санамсаргүй хугацаанд эсвэл зөвхөн дасгал хийж байх үед ажиллуулах бус, тасралтгүй өгөгдөл цуглуулдаг болгохоор туршиж буй мэдээлэл байна. Түүнчлэн фитнесс болон эрүүл мэндийн аппликейшнүүдийн программ хангамж шинэчлэгдэж, эрүүл мэндтэй холбоотой илүү олон үзүүлэлтийг харуулдаг болж магадгүй юм.

Apple-ийн шинэ ухаалаг цагнууд 9 дүгээр сарын 9-нд буюу долоо хоног гаруйн дараа танилцуулагдах магадлалтай байна. Иймд танилцуулах хугацаа маш дөхсөн энэ үед гэнэтийн томоохон өөрчлөлт гарах магадлал бага гэж эх сурвалжид онцолжээ.