Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компаниудын нэг болох Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк албан тушаалаа өгөхөөр болсон нь технологийн ертөнцөд шуугиан тарьж байна. Тэрбээр 2011 онд Стив Жобсоос хойш Apple-ийг удирдаж байсан бөгөөд энэ хугацаанд компанийн үнэлгээг хэд дахин өсгөж, iPhone, iPad зэрэг бүтээгдэхүүнийг дэлхий дахинд таниулсан юм.
Түүнийг есдүгээр сарын 1-нээс эхлэн Apple-ийн техник хангамжийн ахлах дэд ерөнхийлөгч Жон Тернус орлох болно. Тернус нь Apple-д олон жил ажилласан туршлагатай инженер бөгөөд iPhone, iPad, Mac зэрэг олон бүтээгдэхүүний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Күүк компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгсөн ч гүйцэтгэх зөвлөлийн даргаар ажиллах хэвээр байх болно.
Apple-ийн шийдвэр нь залуу үеийнхний хувьд технологийн салбарт манлайлах боломж нээгдэж байгаагийн илрэл гэж үзэж болох юм. Жон Тернус шинэ залуу удирдагчийн хувьд Apple-ийг цаашид хэрхэн хөгжүүлэх нь анхаарал татаж байна. Түүний удирдлага дор Apple ямар шинэ технологи, бүтээгдэхүүн гаргах бол? Энэ бүхэн биднийг хүлээж буй сонирхолтой асуултууд юм.
Apple (Эппл) компани нь АНУ-ын технологийн компани бөгөөд iPhone утас, iPad таблет, Mac компьютер зэрэг бүтээгдэхүүнээрээ дэлхий дахинд танигдсан.