Twitch бол дэлхий даяар стримерүүд өөрсдийн тоглоом тоглох, ярилцлага хийх зэргээр шууд дамжуулалт хийдэг маш том платформ билээ. Энэ платформ дээр олон сая дагагчтай, Америкийн нөлөө бүхий стримерүүдийн нэг болох Асмонголд дахин нэвтрэхийг хориглосон байна.
Түүнийг Zackrawrr гэх хоёр дахь хаягаараа дамжуулалт хийж байхдаа үзэн ядсан, жигшмээр сэтгэгдэл бичсэний улмаас ийнхүү хаасан байна. Twitch-ийн дүрэм журмыг зөрчсөн гэж үзсэн бололтой. Асмонголд өмнө нь ч мөн адил шалтгаанаар хэд хэдэн удаа хориг тавьж байсан түүхтэй.
Асмонголд нь World of Warcraft тоглоомыг голчлон стримддэг бөгөөд онлайн тоглоомын ертөнцөд маш том нөлөөтэй хүн юм. Түүнийг шүүмжлэгчид нь ёс зүйгүй, бусдыг доромжилсон агуулгатай дамжуулалт хийдэг гэж үздэг бол дэмжигчид нь шууд, илэн далангүй байдлыг нь үнэлдэг.
Энэ удаагийн хориг нь хэдий хугацаагаар үргэлжлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд Асмонголд өөрөө энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Гэхдээ түүний фэнүүд энэ талаар янз бүрийн байр суурьтай байгаа бөгөөд зарим нь Twitch-ийг хэтэрхий хатуу дүрэмтэй гэж үзэж байгаа бол зарим нь Асмонголдын үйлдлийг буруушааж байна.