Америкийн жүжигчин, продюсер Обри Плаза өөрийн хамтрагч, жүжигчин Кристофер Эбботттой анхны хүүхдээ хүлээж байгаа тухай NME зэрэг хэвлэлүүд мэдээллээ. Обри Плаза нь “Паркс энд Рекериэйшн” (Parks and Recreation) кинонд Эйприл Ладгейтийн дүрээр олонд танигдсан бөгөөд “Легион” (Legion), “Уайт Лотус” (The White Lotus) зэрэг кинонд тоглосон билээ.
Кристофер Эбботт нь “Гёрлс” (Girls), “Зэ Синер” (The Sinner) зэрэг телевизийн цувралд тоглож, мөн театрын жүжгүүдэд амжилттай оролцдог жүжигчин юм.
Энэхүү мэдээлэл Обри Плазагийн хувьд хүндхэн үеийн дараа гарч байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Түүний өмнөх нөхөр, кино найруулагч Жефф Баена өнгөрсөн жил таалал төгссөн билээ. Хосууд 2021 онд гэрлэлтээ батлуулсан юм.
Обри Плаза, Кристофер Эбботт нарын хувьд энэ нь гэр бүлийнхээ шинэ хуудсыг нээж буй явдал бөгөөд тэднийг хайрлаж хүндэлдэг үзэгч фэнүүд нь баяртай байгаагаа илэрхийлж байна. Энэхүү баярт мэдээлэлд зориулан бид тэдэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!