АНУ-ын Техас мужийн Зилкер цэцэрлэгт хүрээлэнд (Zilker Metropolitan Park) зохион байгуулагдах Austin City Limits 2026 хөгжмийн наадам ойртож байна. Тус гурван өдрийн наадмыг 10 дугаар сарын 2-ны баасан гарагаас эхлэн Disney+ болон Hulu стриминг платформуудаар бүрэн шууд дамжуулах ажээ.
Фестивалийн хүрээнд нийт есөн тайзан дээр 100 гаруй уран бүтээлч үзүүлбэрээ толилуулах юм. Наадмын гол уран бүтээлчдээр Charli xcx, Skrillex, Twenty One Pilots, Lorde, The xx зэрэг алдартай одод оролцох бөгөөд Audrey Hobert, Bleachers, Blood Orange, Turnstile, Geese, Bunt., Leon Thomas, Lykke Li, The War on Drugs, Suki Waterhouse болон The Chainsmokers зэрэг уран бүтээлчид тайзнаа гарах жагсаалтад багтжээ.
Техас руу өөрийн биеэр очих боломжгүй хөгжим сонирхогчид Disney+ эсвэл Hulu-ийн эрхээрээ дамжуулан наадмыг онлайнаар хүлээн авч үзэх боломжтой. Disney+ багцын үнэ сарын 12.49 ам.доллароос (зар сурталчилгаатай) эхэлдэг бол Hulu-тэй хосолсон багц нь сарын 12.99 ам.долларын үнэтэй байдаг. Мөн Hulu + Live TV үйлчилгээ нь эхний гурван өдрийн туршилтын хугацааг (free trial) санал болгодог бөгөөд уг туршилтын эрхээр наадмыг үзэх боломжтой юм байна.