Пуэрто-Рикогийн алдарт супер од Bad Bunny анхны Primetime Emmy шагналаа хүртлээ. Лос-Анжелес хотын Peacock Theater-т зохион байгуулагдсан Creative Arts Emmys наадмын эхний үдшээр түүний гол дүр болон продюсероор нь ажилласан “The Apple Music Super Bowl LX Halftime Show Starring Bad Bunny” төсөл шилдэг шууд вариэти тусгай нэвтрүүлэг (outstanding variety special - live) төрөлд ялалт байгуулжээ.

Энэхүү төсөл нийт долоон Emmy шагнал авснаар Emmy-гийн түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн Super Bowl-ийн завсарлагын шоу болсон байна. Түүнчлэн энэ нь тус төрөлд ялсан анхны испани хэл дээрх хөтөлбөр болж түүхэнд бичигдлээ. Bad Bunny-гийн тоглолтоос гадна түүний хөтөлсөн “Saturday Night Live” нэвтрүүлгийн 51 дүгээр улирлын нээлтийн дугаар мөн Emmy-гийн нүүр будалтын төрөлд шагнал хүртсэн байна.

Өмнө нь дөрвөн жилийн өмнө Dr. Dre, Snoop Dogg, Eminem, Kendrick Lamar нарын хамтарсан Super Bowl-ийн шоу гурван Emmy авч байсан бол энэ удаа Bad Bunny-гийн төсөл амжилтыг нь хол эвдэв. Уг шоу нь шууд вариэти төрлөөс гадна хөгжмийн найруулга, найруулга, дууны эвлүүлэг, бүжгийн дэглэлт, гэрэл болон техникийн найруулгын төрлүүдэд шилдгээр шалгарчээ.

Энэхүү ангилалд мөн Golden Globes, Grammy Awards, The Oscars болон Tony Awards зэрэг томоохон арга хэмжээнүүд өрсөлдсөн юм.